“Авто тээврийн хяналт шалгалт-2018” зөвлөгөөн үргэлжилж байна


Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, түүгээр ачаа болон зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа тэр хэрээр нэмэгдэж байгаа нь улс орон болоод ард иргэдийн хувьд ашигтай, сайшаалтай хэдий ч хууль бусаар ачаа тээвэрлэх, автомашины даац хэтрүүлэх, хурд, даац хэтрүүлэх, зам тээврийн осол гаргах зэрэг үйлдэл байнга гарсаар байна.
Иймд АТҮТ ТӨҮГ-аас энэхүү хууль бус үйлдэлтэй хамтран тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвлөгөөнүүдийг бүсчлэн зохион байгуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил”, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөд бүсийн хэмжээнд “АВТО ТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 28-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Авто тээврийн төвийн дарга, албан хаагчид, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, байцаагч нар болон бусад холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ