Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн хажуугийн авто зам дээр өчигдөр 17:00 цагийн орчимд зорчигч тээвэрлэж явсан "Тэнүүн огоо" компанийн автобус шатсан осол гарчээ. ОБЕГ-ын албанд ирсэн яаралтай дуудлагын дагуу Гал унтраах 10-р ангийн алба хаагчид газар дээр нь ирж шуурхай арга хэмжээ авч, галыг унтраасан байна.

Одоогийн байдлаар галын шалтгааныг урьдчилан хэлэх боломжгүйг албаныхан хэлсэн бөгөөд азаар уг галаас үүдэж хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй гэв. Дөрөв хоногийн өмнө мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан осол гарсан билээ.

gal

СЭТГЭГДЭЛ БИЧИХ