Нийслэлд хоёр мянга 448 хос гэрлэлтээ цуцлуулжээ

Нийслэлийн Статистикийн Газрын дарга Ц.Заяахүү нийслэл хотын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллээр нийслэлийн онцлох статистикийг танилцуулсан юм.

2017 оны эцсийн байдлаар:

  • Улаанбаатар хотын хүн ам 1 сая 417.4 мянга байна. Харин байнга оршин суугаа хүн амын хувьд 1 сая 462.9 мянгад хүрсэн
  • Нийслэлийн 386 мянга 218 өрхийн 44.3 хувь нь байшин хороололд, 55.5 хувь нь гэр хороололд амьдардаг
  • Нийслэлд 661 цэцэрлэг, 241 сургууль үйл ажиллагаа явуулдаг
  • Нийслэлд шилжин ирэгсдийн тоо 2017 оны байдлаар 10.3 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар буурсан
  • Нийслэлд 2017 онд 10 мянга 399 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 2 мянга 448 хос гэрлэлтээ цуцлуулсан
  • Улаанбаатар хотын нийт ААН-ийн тоо 2017 оны байдлаар 114 мянга 671 байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоо 50 мянга 467 юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 мянга 314-өөр өссөн үзүүлэлт юм.
  • Улаанбаатарт хөдөлмөрийн насны 901 мянга 122 хүн бий. Үүнээс 512.2 мянга нь ажилтай бол 41.4 мянга нь идэвхтэй ажил хайж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ