“Хэмнэе, гамная дэвтэр"-ийг сурагчдын хэрэглээнд нэвтрүүлнэ


Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах сэдвээр цуврал сургалтыг гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа юм.
Уг ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн дэвтрийн хавтсанд ногоон амьдралын хэв маяг, эрчим хүч, дулаан, ус хэмнэх, орчны бохирдлоос сэргийлэх талаар ойлголт өгөх энгийн ойлгомжтой зурагт мэдээлэл оруулж, сурагчдын хэрэглээнд гаргахаар болов.
Хүүхэд багачуудыг өдөр тутам хэрэглэдэг дэвтрээр нь дамжуулан байгаль орчноо хайрлах, байгалийн шавхагдах нөөц баялгийг хэмнэлттэй хэрэглэж сурах дадалтай болгоход энэхүү “Хэмнэе, гамная дэвтэр”-ийн ач холбогдол оршиж байгаа аж.
Энэхүү санаачилгыг “Таван богд” группийн “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэр дэмжин оролцохоо илэрхийлж, 2018 оны есдүгээр сараас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж “Хэмнэе, гамная дэвтэр”-ийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ