Говь-Алтай аймгийн ундны усны эх үүсвэрийг 14 сая еврогоор шийднэ


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Говь-Алтай аймгийн төвд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 14 сая еврогийн зээлийн хөрөнгөөр барихаар боллоо.
Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан тус аймгийн төвд Есөнбулаг суманд хүргэж хүн амыг ундны усаар хангах юм.
Говь-Алтай аймгийн төв 20 мянган хүн амтай. Иргэдийн ундны усны асуудал маш хүнд байгаа. Өнөөдрийнбайдлаар 30 км-ийн цаанаас машинаар ус зөөж хэрэглэдэг.Энэ төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг 52 км газраас хоолойгоор татаад аймгийн төвийн иргэдэд хүргэх юм байна.
Мөн ус хангамжийн хүртээмж нэмэгдсэнээр алслагдсан бүс нутагт мал сүргийг цэвэр усаар хангах, нүүдлийн амьдралын хэв маягийг хагас суурин хэв маягт оруулж ажлын байр, хүн амын боловсролын ерөнхий түвшин дээшлэх зэрэг олон ач холбогдолтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ