С.Чинзориг сайд Түрэг академийн ерөнхийлөгчтэй уулзав

Казахстан улсад ажлын айлчлал хийж буй Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Содномын Чинзориг Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырал нар өчигдөр албан ёсны уулзалт хийлээ.

Ноён Д.Кыдырали алд цэнхэр хадаг барьж, сүү амсуулж С.Чинзориг сайдыг угтан авч, Казахстан-Монгол улсын засгийн газар хоорондын комиссын өргөн хүрээтэй ажилд өндөр их амжилт гаргахыг ерөөлөө.



Олон улсын Түрэг академийн Монгол улсын шинжлэх ухаан, соёл, боловсролынбайгууллагуудтай2014-2018 оны хоорондхамтарсан үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцан, түүний ажил хэрэгт өндөр үнэлэлт өгсөн С.Чинзориг сайд академийнмонгол судлалын талаар ирээдүйн төлөвлөгөөндилүү дэмжлэг үзүүлэхнь чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдасан байна.

С.Чинзориг сайдхөрш зэргэлдээ оршдог Монгол- Казахстанулсзөвхөнэдийн засаг, худалдаа арилжааны биш басхүү соёл, шинжлэх ухааны чиглэлээр олон талын харилцаагаа гүнзгийрүүлэх нь эртнээс зан заншил, ахуй амьдрал нь ойролцоо хоёр ард түмний эрх ашигт илүү нийцнэ гэдгийг онцолсон байна.



Олон улсын Түрэг академи Монгол улсын Түүх, археологийнхүрээлэнтэй хамтарч Булган аймгийн «Шивээт улаан» тахилын онгон цогцолборт гурван жил дараалан археологийн малтлага судалгаа хийж буй бөгөөд мөн Монголын Үндэсний музейтэй хамтарч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт буй Гүнбүрд, Хаяахудаг тахилын онгон байгууламжид судалгаа явуулж, тус дурсгалд зориулж хамгаалалтын хашаа барьсан юм.

Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали шинжлэх ухааны салбараар улам нягтран ажиллахад дэмжлэг үзүүлсэн Монгол улсын холбогдох байгууллагуудад гүн талархалаа илэрхийлж, академийн номын сан, музейг хүндэт зочдод танилцуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ