Монгол эрчүүд нас баралтаараа дэлхийд 19-д жагсдаг

Дэлхийн ихэнх орнуудад эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас 3-4 жилээр илүү байдаг. Харин дундаж наслалтын хүйсийн ялгаа Монгол улсад дэлхийн бусад улсынхаас хоёр дахин их байдаг юм байна.  Дэлхийн 187 орны 15-49 насны эрэгтэйчүүдийн сүүлийн 40 жилийн нас баралтын байдлаар 1000 эрэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн нас баралт 450-аас илүү үзүүлэлттэй 19 орны нэгд Монгол орсон байна. Энэ 19 орноос Монгол, Гайти хоёроос бусад нь Африкийн улсууд байгаа аж. Манай улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн нас баралт тухайн насны эмэгтэйчүүдийн нас баралтаас 2.5 дахин илүү байгаа аж. Үүний гуравны хоёр нь осол гэмтэл, хорт хавдраас шалтгаалдаг байна. Харин амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 4 дахин , бусдад хорлогдох явдал 4.4 дахин, зам тээврийн осол 3,8 дахин өндөр гэсэн судалгааны дүн байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ