Иргэд энэ сарын 20-ноос ХХОАТ-ын буцаан олголтыг авна

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг энэ сарын 20-ноос тавдугаар сарын 15 хүртэл өгч дуусгахаар төлөвлөжээ. Буцаан олголт авах хүсэлтэй иргэд бичиг баримт, тайлангаа хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа дүүргийн татварын газарт өгсөн байх ёстой аж.

Иргэдийн материалыг хүлээж авсан татварын байцаагчид хянаж Төрийн сангаас өгсөн чиглэлийн дагуу энэ жилийн буцаан олголт хийх аж. Нийслэлийн нэг дүүрэгт гэхэд 5,000-6,000 иргэн буцаан олголт авахаар ханддаг байна. Өнгөрөгч 2017 онд улсын хэмжээнд 74 мянган иргэн 44 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. Энэ жилийн хувьд 68 мянган иргэн 40 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгөөд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ