Абу Дабигийн соёлын дээд чуулга уулзалт эхэллээ

Culture Summit 2018 буюу Абу Дабигийн соёлын дээд чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Дэлхийн 80 гаруй орны 400 гаруй төлөөлөгч энэ чуулганд оролцох юм. Чуулга уулзалтын нэр Unexpected Collaborations буюу "Санамсаргүй эхэлсэн хамтын ажиллагаа".

Энэ сэдвийн хүрээнд таван өдрийн турш хэлэлцүүлэг, сургалтууд болно. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо энэ чуулганд оролцож байна.

Чуулганы үеэр олон төрлийн соёлын хөтөлбөр төлөвлөжээ. Иракийн үндэсний симфони оркестрын удирдаач Карим Васфи, Yo Yo Ma’s Silkroad ансамбль, Грэммигийн шагналт маэстро Гидон Крэмэр, Жимми Нелсон, Гриманеса Aморос зэрэг уран бүтээлчид тоглолтоо толилуулах аж.

Мөн дэлхийн олон орны тэргүүлэх музей, урлаг, соёлыг дэмжих сангийн захирлууд, төр засгийн төлөөлөгч чуулганд оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ