Ази номхон Далайн орнуудын хэвлэл мэдээллийн удирдагчдын хуралдаан боллоо


Хятад улсын Хайнан мужид жил бүр зохион байгуулагддаг Азийн Боао форумын Ази номхон Далайн орнуудын хэвлэл мэдээлэлийн удирдагчдын дээд хэмжээний хуралдааны нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 9-ны өдөр болж өндөрлөлөө.
Үүнд 40 гаруй өөр орны 80 гаруй хэвлэл мэдээлэлийн удирдагч нар оролцсон бөгөөд манай орноос хэд хэдэн хэвлэл мэдээллийн удирдагч болон төлөөлөгч нар оролцлоо. Үүнээс гадна зочин сэтгүүлч нар болох Хятад-Африкийн Хэвлэлийн Төв, Хятад-Ази Номхон далайн Хэвлэлийн Төв-ийн Хэвлэл мэдээллийн хүрээнд зохион байгуулагдаж буй солилцооны 44-н өөр орны 46-н сэтгүүлч нар оролцсон бөгөөд, эдгээр 46-н сэтгүүлч нар хятадын өндөр албан тушаалтнууд яам, хэлтсүүдээс ярилцлага авах, Хятадын эрдэмтэдтэй санал солилцох, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зочилж, улс төрийн томоохон үйл явдлуудад 10 сарын турш хамрагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ