Ерөнхийлөгч асан Н.Багабанди жилд 252 сая төгрөгийн орлоготой


Өнгөрсөн гуравдугаар сард Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан билээ.
Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийн хөрөнгө орлогын талаар шуугиж байна. Н.Багабанди жилд 252 сая төгрөгийн орлоготой, 400 сая төгрөгөөр үнэлэгдсэн хоёр орон сууцтай, 110 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай, тэрбум 865 сая төгрөгийн хадгаламжтайгаа мэдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ