Нөөцийн мах худалдаанд гарлаа


2018 оны нөөцийн мах өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч эхэлжээ. Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгооржил бүр нөөцийн махыг хямд үнээр зах зээлд бэлтгэн гаргадаг. Үүний дагуу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр худалдаалагдах аж.
Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс нөөцийн мах худалдаалах хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгогджээ. Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 12.8 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарч буй юм.
Өнгөрсөн жилийн хавар нөөцийн мах бэлтгэх ажил зохион байгуулж, 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэж байсан. Тухайн үед үхрийн мах арван мянган төгрөг хүрээд байсан бол нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнийг 30 орчим хувиар бууруулж байжээ. Энэ жилийн хувьд, ААН-үүдтэй байгуулсан гэрээний хүрээнд үхрийн махыг 5600 төгрөг, хонины махыг 5400 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулах төлөвтэй байна гэсэн мэдээлэл байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ