Том оврын шилмүүст моддыг угаах ажил эхэлжээ

Том оврын шилмүүст модны хаврын цэнэг усалгааг энэ сарын 1-нээс мэргэжлийн 8 байгууллага хуваарийн дагуу гүйцэтгэж эхэлжээ.

Хотын төвийн гудамжуудын нийт 1,100 модыг шохойдож, 710 модонд хэлбэржүүлэлт хийсэн байна. Хаврын цэнэг усалгаа энэ сарын 15-нд дуусч хөрсний чийгшлээс хамаарсан байнгын усалгаа хуваарийн дагуу тогтмол үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017 онуудад хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4,083 ш том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарьсан билээ.

Эдгээр шилмүүст модны арчилгааг агротехнологийн дагуу хийснээр 99.6 хувийн ургалттай байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ