Энэ жил сургуульд орох хүүхдүүдийг наймдугаар сард бүртгэнэ

2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сард эхлэх аж. Харин хамран сургах тойргийн мэдээлэл тавдугаар сарын 15-наас зарлагдах аж.

Мөн шинээр ашиглалтад орсон барилга, орон сууцнаас хамаарч хамран сургах тойргийн хуваарьт өөрчлөлт орохоор байгаа гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Урьд жилүүдийн хувьд нэгдүгээр ангид орох багачуудыг тавдугаар сард бүртгэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ