ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчидтэй холбоотой асуудлаар баримт дэлгэнэ


08.00
- Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авахуулсан гэх хэрэгтэй холбоотой маргааныг шүүх хурал болно. Утас: 86114818
09.00
- Улаанбаатар Зочид буудлын Номын өргөө танхимд Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт хэлэлцүүлэх болно.
Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас:+976-95883542
10.00
- “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь”сэдэвт хэлэлцүүлэг Хууль сахиулахын Их сургуулийн Соёлын төвд болно. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн 9 дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга нар тус тус оролцоно. Холбоо барих утас:70004030, 88188198, 99676240
11.00
- Блү Скай зочид буудлын Топаз танхимд Азийн хөгжлийн банк 2018, 2019 оны эдийн засгийн төлөвөө танилцуулна.
12.00
- Пүүл биллярдны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд Улаанбаатар их дэлгүүрийн нэгдүгээр давхарт болно.
14.00
- ШУА-ын I байрны 410 тоотод Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Н.Крадин 'Монголын эртний нүүдэлчдийн хотжилт: Хүннүгээс Монголын эзэнт гүрэн хүртэл' илтгэл тавина. Холбоо барих утас: 455028, 99717977
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00
- Дөрөвдүгээр сарын 12-нд болох жагсаалын талаар 'Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн'-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00
- 'Иргэдийн шударга шүүх' ТББ-аас шүүгчидтэй холбоотой асуудлаар ноцтой баримт дэлгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ