Нийтийн тээврийн автобуснуудаас 52 зөрчил илэрчээ

Гуравдугаар сард “Тэнүүн огоо” ХХК-ийн 48 дугаартай, Зүүн салаа-МУБИС чиглэлийн автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байх явцдаа шатсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулж байна.

Тус шалгалт энэ сарын 22-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллага хамрагдах аж. Өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлжээ.

Мөн шалгалтын явцад зургаан зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ