ҮЙЛ ЯВДАЛ: Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

Сагсан бөмбөгийн 3х3 Дэлхийн аваргад анх удаагаа оролцох баг тамирчид мэдээлэл хийнэ. Хаяг Багшийн дээдийн автобусны замын чанх ард Happiness center-ийн 2 давхарт болно. Холбоо барих утас 88023710

09.00

  • 'Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа' үндэсний чуулган Blue Sky зочид буудлын Диамонд танхим болно. Холбоо барих утас: НҮБ-ын Хүн амын сангийн Түншлэл, мэдээлэл харилцааны ажилтан Тим Женкинс утас: (976) 8011 0366, И-мэйл: jenkins @unfpa.org эсвэл төслийн ажилтан Л.Билгүүнтэй утас: 976 9919 1557, имэйл: bilguun @unfpa.org

  • Үндэсний статистикийн хороо Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааны үр дүнгBlue sky зочид буудлын 3-н давхрын Topaz танхимд танилцуулна. Тухайлбал, өрхийн хөрөнгийг хэн эзэмшиж байна, захиран зарцуулах эрхийг хэн гаргадаг, ашиглалтын ялгаатай байдал, хөрөнгийн үнэлгээний мэдээллийг хувь хүний түвшинд цуглуулсан зэрэг сонирхолтой тоон мэдээллүүдийг танилцуулах юм. Холбоо барих утас: Ц.Баасансүрэн 96764547

  • Анагаахын Шинжлэх УхааныҮндэсний их сургуулийн 60 дах удаагийн Эрдмийн чуулганы эмнэлзүйн салбар хуралдаан АШУҮИС-ийн байранд болно. Тус хуралаар эмнэлзүйн ховор сонин тохиолдол болон анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилтын талаар хэлэлцүүлэгдэх болно. Холбоо барих утас 99026930

09.30

  • Хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих REACH Төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа Туушин зочид буудлын 5 давхарт болно. Үйл ажиллагаанд тус төслийн нийгэм болон эдийн засагт гаргасан амжилт, үр дүнгийн талаар дүгнэлт хийнэ.

10.00

  • Монгол наадгай, монгол дархлаа-2018' оньсон тоглоомын тэмцээн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд Жанжин клубт болно. Холбоо барих утас:89033218

  • Монгол-Украин Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.Холбоо барих утас: 11313207

  • Чингэлтэй дүүргийн шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болно.

  • МУИС-дээр МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит оюутны тэтгэлгийг 30 оюутанд гардуулна. Уг байгууллага МУИС-тай 23 жилийн турш хамтран ажиллаж оюутны тэтгэлэг олгосон юм. Мөн энэ тэтгэлгийг тухайн оюутанд төгсөх хүртэл нь олгодог онцлогтой. МУИС-аас жилд хэдэн оюутанд хичнээн төгрөгийн тэтгэлэг олгодог зэрэг оюутны сургалт, судалаганы тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл авах боломжтой. Холбоо барих утас: 99002019

10.30

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ” хөдөлмөрийн яармаг болох талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир нар оролцоно. Холбоо барих утас:325044, 91100461, 91113191

11.00

  • Энэ сарын 14-нд бүх нийтийн 'ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ' үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгнө.Холбоо барих утас:325044, 91100461, 91113191

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний улирлын статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны B1 давхрын “Мэдээллийн төв”-дтанилцуулна.

  • Багш нар Засгийн газарт шаадлага тавьж, тэмцэл хөдөлгөөнд орж байгаа талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны 4 давхрын хурлын зааланд болно. Холбоо барих утас: 99802050, 95022859

  • “Монголын Рояаль Академи”-ийн магистрын Бизнесийн удирдлагын ангийн оюутнуудаас гаргасан санаачилгын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус дүүргийн 34 дүгээр сургуулийн гаднах хөлбөмбөгийн талбайд “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” сайн үйлсийн аян, өдөрлөгийг зохион байгуулна. Холбоо барих утас: 88108410

  • Дэлхийн Банкнаас хагас жил тутам гаргадаг бүс нутгийн эдийн засгийн судалгаа, тайланг Дэлхийн Банкны байранд хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Банкны бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Судхир Шэтти болон Монгол Улсыг хариуцсан эдийн засагч нар болох Жон-Паскаль Нгану, Ш. Алтанцэцэг, Б. Даваадалай нар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүн шилжилгээ, өсөлтийн төсөөлөл болон болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна. Холбоо барих утас: 99778587

11.30

  • Гэр хорооллын иргэдийг Нийслэлийн засаг дарга Су.Батболд дорд үзэж байгаа талаар 'Гэр хороолол хөдөлгөөн'-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал үндэсний мэдээллийн төвд болно.

12.00

  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй, ээлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэн, өрөө тасалгааг жүжигчин Г.Ундармаа болон Оюу толгой ХХК-ийн тусламж дэмжлэгтэйгээр стандарт шаардлагын дагуу тохижуулж, засварлан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинетыг нээж, үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд бэлэн боллоо. Нээлтийн үйл ажиллагаа тус төвийн нэгдүгээр байрны нэг давхарт болно. Холбоо барих утас: 99201103, 99042569.

  • IT Паркын үйл ажиллагааг шүүмжилж байсан хүмүүс МТҮП -ынхаа үүдэнд жагсаал хийнэ.

  • Австралийн Засгийн газар, Зориг сангаас зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хүүхэд ба утаа” төсөл нийслэлийн 80 дугаар цэцэрлэг дээр 2017 оны 11 сараас 2018 оны 4 сар хүртэл хэрэгжиж дууслаа. Төслийн үр дүнг тайлагнах, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан төрийн түшээдэд зөвлөмж гардуулах уулзалт Сити Төвийн 702 тоотод болно.

14.00

  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, БНСУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран зохион байгуулж буй “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоо, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдэвт ОУ-ын бага хурал”-ыг Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм танхимд зохион байгуулна. Холбоо барих утас 70004030, 99676240

СЭТГЭГДЭЛ БИЧИХ