Мал төллөлт 19 хувьтай байна

Энэ жил урьдчилсан байдлаар 22 саяас доошгүй төл хүлээн авна гэсэнтооцоо бий. Одоогоор төллөх малын 19 хувь буюу 5317.2 мянган эх мал төллөж,5089.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96 хувьтай байна. Улсын хэмжээнд нэг сая гаруй малын хорогдолтой байна. Хамгийн их хорогдолтой байгаа нь Баянхонгор 181.8 мянга, Өвөрхангай 125.2 мянга, Завхан 122.3 мянга, Ховд120.8 мянга, Архангай 111.0 мянга, Говь-Алтай аймагт 101.9 мянган толгой мал тус тус хорогджээ.

Цагаанаар зудтай, зудархуу өвөлжсөн сумдын малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас олон тусламж үзүүлсэн. Тухайлбал, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас Архангай, Төв, Булган, Өвөрхангай, Завхан аймгийн таван сумын 504 малчин өрхөөс мах худалдан авсан. Түүнийгээ Улаанбаатар хот болон Завхан аймгийн төвийн эмзэг бүлгийн өрхүүдэд тараах, өвс, тэжээлийн тусламж үзүүлэхэд 696.0 сая төгрөг зарцуулсан.

МУЗН-ээс 15 аймгийн 78 сумын 4500 өрхөд нэг тэрбум 267.8 сая төгрөгийн бэлэн мөнгө болон тэжээл, хүнсний тусламж үзүүлсэн. “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай зэрэг зургаан аймгийн 26 сумын 1840 өрх тус бүрт 300 кг тэжээл буюу 264.0 сая төгрөгийн тусламж үзүүлэхэд нийт хоёр тэрбум 227.8 сая төгрөг зарцуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ