Хүн анх сансарт ниссэн тухай сонирхолтой баримт

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн анх сансарт ниссэн билээ. Сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарины суусан зөвлөлтийн сансрын “Восток” хөлөгБайконурын сансрын хөлгийн буудлаас хөөрсөн юм. Энэ нислэг дэлхийн хэмжээний түүхэн үйл явдал болсон бөгөөд бүх зүйл өөгүй, хялбар байгаагүй ажээ.

Ийнхүү хүн сансарт анх ниссэн тухай зарим сонирхолтой баримтыг танилцуулъя.

Анхны нислэгт яаруу сандруу бэлтгэсэн бөгөөд учир нь Америкчууд дөрөвдүгээр сарын сүүлчээр сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээ тагнуулын албанаас ирсэн байна. ЗСБНХУ-ын удирдлага үүнийг огт хүлцэж чадаагүй бөгөөд ямар ч аргаар байсан Америкчуудаас түрүүлэх тушаал өгчээ.

Анхны сансрын нисэгчийг сонгоход гол үзүүлэлтийн нэг нь түүний өндөр 170 см-ээс илүүгүй, жин 70-72 кг-аас ихгүй байх ёстой байжээ. Сансрын “Восток” хөлгийн техникийн үзүүлэлтээс болоод өндөр болонжинд ийм шаардлага тавих болсон байна.

Гагарины нислэгийн тухай гурван мэдээ урьдчилан бэлтгэсэн нь сонин юм. Эхнийх нь нислэг “амжилттай” боллоо гэсэн мэдээ, хэрвээ өөр орны нутагт юмуу далайд буусан нөхцөлд эрлийн ажилд туслахыг хүссэн мэдээ, сүүлчийнх нь хэрвээ Гагарин амь үрэгдвэл мэдээлэх учиртай“эмгэнэлт”мэдээ байжээ.

Сансрын хөлөг Дэлхийг нэг удаа тойрон 108 дахь минутад 10:55:34 минутад нислэгээ дуусгасан байна.

Тоормосны систем гацсанаас болоод буугч аппарат Волгоград хотоос 110 километрт биш, харин Саратов мужийн Смеловка тосгоны хавьд газарджээ.

Нислэгийн дараа анхны сансрын нисэгч дэслэгч Гагаринд хушууч цол олгосон байна.

Ийнхүү сүүлд нь дөрөвдүгээр сарын 12Олон улсын сансар судлалын өдөр болсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ