Хуурамч мөнгөөр гүйлгээ хийжээ


Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкинд хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай иргэн С “хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэж дуудлага өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн нь тогтоогдсон байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ