Улаан манжин цусны даралт бууруулдгийг тогтоожээ

Нэг стакан улаан манжингийн шүүс ууснаар хүний цусны даралт буурдаг болохыг судлаачид тогтоосон байна. Цусны даралт ихэсдэг 15 өвчтөнд 250 мг орчим улаан манжингийн шүүс уулгаснаар удалгүй даралт нь хэвийн байдалдаа оржээ. Лондонгийн анагаахын сургуулийн судлаач Бартс улаан манжин цусны даралт буулгадаг эсэхийг олон жилийн хугацаанд судалж ийнхүү тогтоожээ. Мөн энэ үедээ химийн хортой элементийн нэгд тооцогддог нитрат нь хүнсний ногооны ургалтад маш сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ