Б.Сарантуяа төрсөн өдрөө тэмдэглэнэ

 Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа төрсөн өдрөө фэнүүдтэйгээ тэмдэглэдэг заншилтай. Тэрээр уламжлалаа ёсоороо энэ сарын 20-нд “Улаанбаатар палас"-ын концертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй амьд тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод түүний үе үеийн хит дуунууд болох “Мартаж болдоггүй сэтгэл”, “Хэн юм бэ?”, “Сэхүүн салхи”, “Учралын блюз”, “Супермэн”, “Тэр намайг дурсдаг болов уу”, “Хайрын бурхан” зэрэг шилдгийн шилдэг бүтээлүүд эгшиглэх юм. 100 хувь амьд тус тоглолтонд “Ап мюзик” продакшны продюсер Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, бөмбөрчин Золбоо, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр нараас гадна Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Д.Жаргалсайхан \Чингис хаан хамтлаг\, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Д.Төмөрцог, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр нарын шилдэг уран бүтээлчид оролцох юм.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ