Хятадуудаас авлига авсан цагдаа нарын хэргийг хэлэлцэж байна

Хятадуудаас авлига авсан гэх цагдаа У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаярын хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж байна.
Тэдний хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч хяналтын прокурор М.Сүхчулуун эсэргүүцэл бичсэн юм. Уг эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг яг одоо хэлэлцэж байна.
Хэрвээ үндэслэлтэй бол хэргийн шүүх хурал болно. Хэрэв үндэслэлгүй бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгах юм байна. Хуралд өмгөөлөгчөөр Б.Лхагвацэрэн, Э.Туул, П.Төрбат, Ч.Болдбаатар, Г.Гэрэлт-Од, Г.Хандсүрэн, улсын яллагчаар М.Сүхчулуун, илтгэгч шүүгчээр Ш.Бат-Эрдэнэ нар оролцож байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ