Залуусыг доргиосон "d20 drift" шоу болно

2013 оны хамгийн анхны дрифтийн шоу зохион байгуулагдах гэж байна. Залуусын анхны брэнд d20 болон VIP Crown auto club хамтран "d20 Drift" ш
оуг 2 дахь жилдээ 2013.04.21-нд 10:00 цагт зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн дрифтийн шоу хотын төв, замын бөглөрөлөөс зайдуу цэвэр агаарт "Скай резорт" цанын баазын задгай талбайд замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдэнэ. Уг шоу энэ зуны шоуны салхийг хагалж, залуусыг байлдан дагуулж байгаагаараа онцлог юм.
Дрифт шоу үзүүлбэр нь автомашин сонирхогчдын ур чадвар, эр зоригийг сорьдог спорт билээ. Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн шарвалт хийж олныг гайхшруулахыг автомашины хорхойтнууд хүлээж байна. Залуу хүн бүрийн хүсэл сонирхол болсон авто спорт, дрифтийн шоугаар "Залуусын баяр"-т хүрэлцэн ирж хамтдаа нэг өдрийг доргио өнгөрүүлцгээе!
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ