“Анод”-ын удирдлагуудын ялыг хэвээр үлдээлээ

“Анод” банкыг дампууруулсан хэрэгт буруутгагдсан Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүнийг өнгөрсөн нэгдүгээр сард шүүж, ял оноосон. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдолд гаргасан билээ. Уг гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаярт 2.3 жил биеэр эдлэх, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз дөрвөн жил биеэр эдлэх, Н.Даваа хоёр жил биеэр эдлэх, Д.Энхтөр дөрвөн жил биеэр эдлэх ялыг хэвээр үлдээжээ. Харин зээлдэгч Н.Гантулгад оноосон 2,1 жилийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ