Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян тун удахгүй эхэлнэ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн Хөдөлмөрийн өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус аяны хүрээнд ЭМЯ-наас салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээрх арга хэмжээгээр хязгаарлагдаад зогсохгүй, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны эрсдэлийг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах цогц арга хэмжээний тогтвортой байдлын үндэс болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ