Дуучин JAY-Z чухал гэрээ байгуулна

“Rock Nation” хөгжмийн студийг үүсгэн байгуулагч рэппер Jay-Z Америкийн хамгийн том хөгжмийн корпараци болох “Universal Music Group” /UMG/-тэй удаан хугацаагаар хамтран ажиллахаар боллоо. Тэрээр “Universal Music Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар “Rock Nation”-д харъяалагддаг уран бүтээлчид илүү өргөн цар хүрээгээр уран бүтээлээ хүргэхээс гадна амжилтад хүрэх боломж тэдний хувьд нэг шат урагшилсан явдал хэмээн тэрээр үзэж байгаа аж. Одоогоор ноён Jay-Z-гийн “Rock Nation” хөгжмийн компанид нэрт дуучин Рианна, Шакира, Тимбалэндаас эхлээд нэртэй олон уран бүтээлчид харъяалагддаг юм.

Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ