Обамад хортой захидал явуулсан этгээдийг баривчилжээ

Ерөнхийлөгч Барак Обама болон Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Рожер Уикер нарт рицин хэмээх хор бүхий захидал илгээсэн хэмээн сэжиглэгдэж буй этгээдийг АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан лхагва гарагт саатуулжээ. Холбооны мөрдөх товчооныхон Тупело хотын (Миссисиппи муж улс) Кеннет Кертис гэгчийг баривчилсныг телевизийн Эн-би-си компани мэдээлсэн байна.
Тэр энэ захидлаа дөрөвдүгээр сарын 8-нд Мемфис хотоос /Теннисси муж улс/ явуулсан бөгөөд ерөнхийлөгч болон сенатчийг зэмлэсэн хэд хэдэн адилхан үгтэй байсныг мөрдөн байцаагч нар тогтоожээ. “Намайг К.К., гэдэг, би ийм захидал явуулж байгаадаа баяртай байна” гэж захидлын төгсгөлд бичжээ. Дугтуйнд рицин хэмээх ургамлын гаралтай маш хүчтэй нунтаг хор цацсан байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ