Судасны цохилт нас барахыг урьдчилан хэлж өгдөг

Зүрхний цохилт нь зуурдаар нас барах эрсдлийг урьдчилан хэлж өгч чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Зуурдаар нас барах аюулыг хүний зүрхний цохилтоор урдчилан хэлж болно гэж Данийн шинжээчид үзэж байгаа ажээ.

Хэрвээ ямар нэг биеийн ачаалалгүй байхад судасны цохилт түргэсч, өөрөөр хэлвэл маш тайван байдалд зүрх хурдан цохивол, энэ хүн судасны хэвийн цохилттой бусад хүнийг бодвол  нас барах эрсдэл гурав дахин ихтэй байдаг байна.

Судас минутад 60-100 удаа цохихыг “хэвийн” гэж үздэг ч,  энэ үзүүлэлтэд багтаж буй зүрхний цохилттой хүмүүст ч  зуурдаар нас барах эрсдэл ихсэж болох юм гэж судлаачид үзэж байна. Тийнхүү хэрвээ маш тайван байдалд хүний судасны цохилт минутад 51-80 байгаа бол, энэ нь  минутад 50 удаа цохидог хүнийг бодвол, зуурдаар нас барах эрсдлийг 40-50 хувиар ихэсдэг байна.

Харин судас минутад 81-90 удаа цохидог бол,  зуурдаар нас барах аюул  бүр хоёр дахин нэмэгддэг ажээ. Эцэст нь, хэрвээ маш тайван байдалд судас минутад 90-ээс олон цохидог бол, зуурдаар нас барах аюул гурав дахин ихэсдэг гэнэ. Тайван байдалд судас нь түргэн цохидог дунд хэрийн насны хүмүүс  зүрхний өвчинд илүүтэй өртдөгийг түрүүнд нь эрдэмтэд тогтоосныг бас тэмдэглэх хэрэгтэй.

Биеийн байнгын ачаалал  судасны цохилтыг цөөрүүлэхэд тусалдаг гэдэгт эрдэмтэд үздэг.  Гэвч  хэрвээ судасны цохилт байнга түргэн байдаг  бол, биеийн бэлтгэлийн хэмжээ зуурдаар нас барах эрсдлийг багасгахад огт нөлөөлдөггүй хэмээн Данийн эрдэмтэд нотлож байна.

С.Инда

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ