Улсын хэмжээнд 18 ой хээрийн түймэр гарчээ


Улсын хэмжээнд сүүлийн 2010-2012 онд гарсан ой, хээрийн түймрийн давтамжаар тухайн бүс нутгуудын шатамхайн зэрэглэлийг үнэлж үзвэл, Хангай-Хөвсгөлийн бүс нутаг их, Орхон- Сэлэнгэ, Хэнтий-Дорнодын бүс нутаг их болон онцгой өндөр зэрэглэлийн ангилалд тус тус шилжсэн байна. Жилд гарч байгаа түймрийн 90-95% нь хүмүүсийн гал, түймрээс урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой гарчээ.
2010-2012 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт нийслэл, 19 аймгийн 231 сум, дүүргийн нутаг дэвсгэрт 494 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 8.2 сая га ой, бэлчээр шатаж, байгаль экологид 85.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Улсын хэмжээнд 2008-2012 онд гарсан ой, хээрийн түймрийн мэдээг хүснэгтээр үзүүлбэл:
| № |
Түймрийн мэдээ |
Хэмжих нэгж |
2008 |
2009 |
2010 |
2011 |
2012 |
Дүн
|
||
| 1 |
Түймэр гарсан |
аймаг |
тоо |
15 |
16 |
13 |
17 |
19 |
80 |
|
| сум |
тоо |
74 |
60 |
52 |
76 |
103 |
365 |
|||
| 2 |
Гарсан түймрийн тоо |
тоо |
178 |
120 |
104 |
161 |
229 |
792 |
||
| 3 |
Бүгд шатсан талбай |
сая. га |
1. 01 |
0. 405 |
1. 00 |
2. 02 |
5.05 |
9.4 |
||
| 4 |
Үүнээс: |
ой |
мян. га |
491.0 |
161.0 |
39,7 |
20.2 |
340.9 |
1 052.8 |
|
| хээр |
мян. га |
527.0 |
244.0 |
975.7 |
2 000.0 |
4 700.0 |
8 446.7 |
|||
| 5 |
Нийт хохирол |
сая төг |
209.7 |
605.1 |
992,5 |
2 776.1 |
83 723.8 |
88 307.2 |
||
| 6 |
Үүнээс: |
Экологийн |
сая төг |
171,6 |
533,8 |
635,0 |
2 479.4 |
82 000,0 |
85 819.8 |
|
2010-2012 оны хооронд жилд дунджаар 2.7 сая га ой, бэлчээр шатаж, 28.3 тэрбум төгрөгийн хохирол байгаль экологид учирчээ.
Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох, тогтоох ажил Ойн тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 254 -р тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагдаж байна.
Тогтоогдсон хохирлыг түймэр тавьсан этгээд, эзэн холбогдогчийг олж нөхөн төлүүлэх, барагдуулах, хариуцлага тооцох, олон нийтэд мэдээлэх асуудал төдийлөн сайн хийгдэхгүй байна. Тоймловол:
2010 онд улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийн 80 хувийн эзэн, шалтгааныг олж тогтоон учирсан хохирлоос 19.462.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 31 хүнийг нийт 2,562,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.
2011 онд Цагдаагийн байгууллага 138 ой, хээрийн түймрийн хэрэг зөрчлийг шалгаж, 78 түймрийн эзэн шалтгааныг илрүүлэн тогтоож, зургаан материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 127 материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг прокурорт шилжүүлжээ.
2012 онд Цагдаагийн байгууллага 111 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 201 түймрийн материалыг хуульд заасан хохирлын хэмжээ болох 17 550 000 төгрөгт хүрээгүй үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 18 түймрийн материалд эрүүгийн хэрэг үүсгэн, 9 түймрийн материалыг эрүүгийн бусад хэрэгт нэгтгэн шалгасан байна.
2013 оны 04 дүгээр сарын 17-ны байдлаар, улсын хэмжээнд 18 удаагийн хээрийн түймэр гарч 20352 га бэлчээр өртөж, 19.5 сая төгрөгийн экологийн хохирол урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ