“Маск”-ынхан удахгүй бэлэг барина


Монголын хошин урлагийн “Маск” продакшны уран бүтээлчид ирэх сарын 2-ноос Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд анхны инээдмийн жүжгээ тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Орчин үеийн жүжгийн зохиолоороо нэрд гарч гиннесийн номонд бичигдсэн Францын алдарт зохиолчийн бүтээлээс сэдэвлэсэн уг жүжгийн ерөнхий найруулагчаар тус продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан ажиллаж, М.Баярмагнай гол дүрийг бүтээх гэнэ. Түүнчлэн жүжигчин Б.Алтанцоож дууных нь шүлгийг бичиж, Э.Алдар зохиолыг Орос хэлнээс хөрвүүлж байгаа аж.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ