Нефть импортлогчид торгуулиа төлж эхэллээ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нефть импортлогч найман компанид ШӨХТГ-аас ногдуулсан нийт 17 тэрбум төгрөгийн торгуулийг албадан төлүүлэх шийдвэр гаргасан. Тэвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг барагдуулах арга хэмжээ авч эхэлжээ. Одоогоор нефть импортлогч “М-Ойл”, “Ойнбирж”, “Магнай трейд” компаниуд мөнгөн торгуулийн эхний хэсгийг барагдуулж эхэлсэн байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Шунхлай” компанийн шатахуун түгээх зургаан станцыг битүүмжилж, 19 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Мөн “Петрожамп” компанийн тээврийн хэрэгсэл, “Магнай трейд”-ийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай дөрвөн үл хөдлөх хөрөнгө, шатахуун түгээх гурван станц, оффисийн зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ