“Universe best songs-2013” дөрөвдүгээр шатны шалгаруулалт болжээ

 Хайрлая, хүндэлье, инээмсэглэе. Ийм гэгээлэг, эрч хүч хайрлах уриатай зохион байгуулж буй “Universe best songs-2013” уралдаант нэвтрүүлгийн дөрөвдүгээр шатны шалгаруулалт  өчигдөр УДБЭТ-т боллоо. 16-аас дээш настай хэн бүхэн оролцох боломжтой уралдаанд манай авьяастнууд оролцохын зэрэгцээ гадаадаас ч чадварлаг дуучид ирж өрсөлддөг. Энэ удаад ч оролцогчид поп, рок, хип хоп жанрын дуунуудыг олон хэлээр дуулж байгаа. Уралдааны хүрээ тэлэхийн хэрээр оролцогчдын дуулахыг сонсч, тэднийг дэмжих гэсэн хүмүүс нэмэгдэх болсон. Өчигдөр заал нь дүүрсэний улмаас олон хүн шалгаруулалтыг үзэж чадалгүй буцсан гэнэ.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ