Н.Энхбаяр эмчлүүлэхээр БНСУ-ыг зорилоо

МАХН-ын дарга Н.Энхбаяр биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьжээ. Тэрээр явахынхаа өмнө эмч нартайгаа зөвшилцөж байж, энэхүү шийдэлд хүрсэн байна.

Учир нь бие организм нь эсийн төвшиндөө өөрчлөгдсөн учир ийнхүү гадаад руу эмчилгээнд явж байгаа аж.

Хоригдох хугацаандаа тэрээр Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч биеийн байдал нь тааруу байсан юм.

Н.Энхбаяр нь өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонсч, энэ сарын 1-нд суллагдсан билээ.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ