Чойбалсан хотыг камержуулжээ


Дорнод аймгийн Чойбалсан хотын цагдаа нар буруутныг богино хугацаанд илрүүлэх теле камертэй болжээ. Ингэснээр теле камераар тоноглогдсон цөөн аймгийн нэг болж байгаа юм. Дорнод аймаг хоёр улстай хил залгаа оршдог онцлогтой. Үүнийг дагаад хулгай, замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг нэмэгдэх талтай юм. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг богино хугацаанд шуурхай илрүүлэх зорилгоор Чойбалсан хотыг УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр камержуулсан байна. Тус аймаг телекамержсанаар гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт ч нэмэгдсэн аж.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ