Хоёр настай хүүхэд голд эрсэджээ

Холбогдох байгууллагууд нь хэвлэл мэдээллээр дамжуулан үер усны аюулаас болгоомжилж сэрэмжтэй байхыг ард иргэдэд анхааруулсаар байгаа ч өнгөрсөн өдрүүдэд дөрвөн иргэн голд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн нутаг Хэрлэн голд хоёр настай бяцхан хүү унаж, амиа алдсан байна.
Мөн Улаанбаатар хотод 36-53 насны гурван иргэн Хан-Уул дүүргийн нутаг Туул голд живж амиа алджээ.
Тиймээс ОБЕГ-аас үер усны аюул нэмэгдэх хандлагатай байгаа тулд иргэд сонор сэрэмжтэй, ялангуяа бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулсаар байна.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ