Балчир үрсийн амиар дэнчин тавьсан цэцэрлэгүүдийг яах вэ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын явцын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Нийслэлийн хэмжээнд 31 сургууль, 12 цэцэрлэгт барилгын, төрийн өмчийн 111 сургууль, 176 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаа юм.долдугаар сараас эхлэн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, засварын ажилэнэ сарын 5-наас эхэлжээ. Сургууль, цэцэрлэгийнзасварын ажилтөлөвлөсөн хугацаанаасхойно эхэлсэн бөгөөд барилга засварын ажил45 хувь, урсгал засвар 75 хувьтай явж байна” гэсэн мэдээллийн өгч байсан юм.

Гэтэл энэ тоо бодит байдалтай нийцэхгүй байна. Шал нь цөмөрч нэг хэсэгтээ дуулиан болоод байсан Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр Оюутны хотхонд байрлах 59 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх “зарлигтай” сууж байна. Яах учраа мэдэхгүй цэцэрлэгийн удирдлага, ажилтнууд засварын ажил нь ч эхлээгүй уг барилгад хэрхэн хүүхдүүдээ хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байна.

Анх 1968 онд ашиглалтад орсон уг барилгын шал өнгөрсөн дөрөвдүгээр сард цөмөрсөн. Хэсэгтээ хэвлэлээр бичиж, холбогдох байгууллагынхан ирж шалгалт хийж, үйл ажиллагааг зогсоож нураах шийдвэр гаргаад явсан. Гэтэл нураагаад шинээр барих барилгын хөрөнгө мөнгөний асуудал 2014 онд шийдэгдэх учир хүчээр дахин үйл ажиллагаагаа явуулахаар болсон.

Энэ жилдээ түр аргацаагаад БШУЯ-наас урсгал засварын асуудлыг шийдэхээр болсон. Гэтэл өнөөдрийн байдлаар урсгал засварын хөрөнгө мөнгө нь ч шийдэгдээгүй байна. Засварын ажил нь хэзээ эхэлж, хэзээ хүүхдүүдээ бүртгэх нь тодорхойгүй байна. Тус цэцэрлэг нь нийтдээ дөрвөн бүлэгт 180 хүүхэд бүртгэдэг. Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдээ хаана бүртгүүлэхээ мэдэхгүй гайхаж байна. Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэгтэй адил л зүйл болоод байна гэсэн юм.

Хэрвээ есдүгээр сарын 1-нээс өмнө халтар хултар засвар хийгээд хүүхдүүдээ авлаа. Гэтэл хэзээ мөдгүй нурах дөхсөн барилга хаанаасаа эхэлж, нурж, цөмрөх нь тодорхойгүй. Балчир үрсийн амиар дэнчин тавьж байгаатай адил зүйл болоод байна.

Харьяа дүүргээс энэхүү асуудлыг цэцэглэх гэхээр ямар ч эрх мэдэлгүй. БШУЯ-ны харьяа учир тэдэнд дуугарч, хөдлөх эрх байхгүй. Гэтэл дөрвөн давхарын цонхоор харж, үзэг цаас нийлүүлж суугаа яамныхан энэ талаар бодсон зүйл алга. Барилгын ажил эхэлж байхад 90 хувьтай гэсэн хариуцлагагүй ажилтны үгэнд итгэж, том том дуугарах эрх тэдэнд байхгүй. Албан өрөөнөөсөө цухуйгаад газар дээр ажилтай танилцаж, бодит мэдээллийг өгмөөр байна.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 191 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил гурав жил үргэлжилж байна. Оршин суугчдын эсэргүүцэл, барилгын зураг, техникийн нөхцөлөөс үүдэн ийнхүү хойшилсоор өнөөдрийг хүрээд байна. Анх 280 саяын төсөвтэйгээр тусгагдсан боловч ийнхүү гурван жил дамнаснаас үүдэн барилгын материалын үнэ нэмэгдэж дахин 100 гаруй сая төгрөгийг нэмж өгөхөөр болоод байна. Гэтэл энэхүү барилгын ажлыг холбогдох байгууллагынхан 90 хувьтай тодорхойлон дээш нь явуулсан. Үнэхээр барилгын ажил 90 хувьтай байсан бол хүүхдүүдээ бүртгээд эхэлсэн баймаар. Гэтэл тэгсэнгүй. Барилгын компани болон захиалагч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн гурван ажил дуншиж, бас болоогүй ээ улсад 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ