Морьтон монголчуудын сонорт

Морьтон Монголчууд Монгол морьтойгоо хоёр өдрийн дотор хоёр төрлөөр Геннисийн дээд амжилт тогтоож энэ мянганы Дэлхийн шилдэг хүн Чингэс Хааны үр сад одоо ч хүчирхэг, хийморлог нэг зорилго дор нэгдэж чадвал дэлхий дайтай сэтгэж, хийж, бүтээж чаддагаа баталлаа.

БИД : Дэлхийг мориныхоо туурайгаар тамгалж тэр үеийн хүн төрөлхтөнийг боолчилолоос чөлөөлж хүн бүрийг аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдралтай золгуулж байсан аугаа их өвөг дээдсийн үр сад тэдний сэтгэж, зүтгэж хийсэн үйлсийг үргэлжлүүлэх хойч ирээдүй залгамж халаа эх нутгынхаа эзэд нь билээ. Энэ үүргээ одоо цагт нэр төртэй биелүүлж яваа Монгол орныг ямарч хүнд хэцүү цагт удирдан залах үүрэгтэй удамшлийн генийн хөвгүүд, охидоо харахад сэтгэл нэн таатай байдаг.

Дэлхий дээр цорын ганц гүн ухааны хөдөлмөр гэж нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуйг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч хүндэлсэн байдаг. Яагаад гүн ухааны хөдөлмөр гэж шинжлэх ухааны суурь үндэс нь гүн ухаан тэр дундаа иделиаст философи юмаа гэж тэртээ АТӨ- 421 онд Гересийн агуу сэтгэгч Платон, Аристотель, Сократ нэгэнтээ баталж бидэнд үлдээжээ. Нэг малчин хүн 1000 мэргэжил эзэмшсэн байдаг. Тэд өглөө эртлэн босоод нар ургахыг хараад өнөөдөр тийм өдөр болох нь - цаг уурч, өвсний сөл гүйцлээ малаа тийшээ бэлчээ - аграномич, мөн эцэг малаа бод, богоос нь хамаарч 24-36 зүйлээр шинжиж тавьдаг - зоо техникч, хурданы морио шинжиж таниж ярилцаж амь нэгтэй болж чаддаг учраас дэлхий бидний Монголчуудыг дээд идеалистууд дээд гүн ухаантанууд гэж хүндэлээд байгаа юм.

Дэлхийд ингэж хүндлэгдэх ажлыг миний дээр дурьдсан удамшлийн ген болсон хүмүүс өнөөдрийг хүртэл хийж ирсэн юм. Шинжлэх ухааны хамгийн хүнд салбар бол философийн салбар байдаг тэр дундаа философийн иж бүрдэлээр (анатлоги, теологи, логик, стемологи) нээлтийн хэмжээнд хийж дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадна гэдэг тухайн хүний оюуны бяд, хүч, тэвчээр, хичээнгүй хөдөлмөр шаардсан оюуны асар том ажил байдаг. Хамгийн гайхамшигтай нь энэ бүгдийг хийж чадсанд байгаа юм.

Монголчуудын амьдрал тэнгэрээс ивээсэн эзэн заяат учраас бидний эдлэж хэрэглэж байгаа олон зүйл хүн төрөлхтний хувьд тайлж ойлгохгүй сонин содон зүйлээр дүүрэн байх нь зүй ёсны асуудал юм. Бусад улс орны хүмүүс үс, хумсаа урт ургуулсан нойр хоолгүй олон хоног байсан гэх этгээд гаж зүйлээр дэлхийн дээд амжилт Геннист бүртгүүлсэн гэх мэдээг олонтой сонсож байсан.

Тэнгэр заяат Монголчууд 6004 Монгол бөхчүүд барилдуулж дэлхийн дээд амжилт Геннист бүртгүүлэв. 5000 биелэгээчид төв талбайдаа биелэж дэлхийн дээд амжилт Геннист бүртгүүлэв. Энэ бүх ажлыг зохион байгуулсан бүх Монголчууддаа ажлын амжилт хүсэж сайн сайханыг хүсэн ерөөе.

Түмэн (10000) морьтон жагсах юм гэнэ 3000 морь уралдаж дэлхий дээд амжилт Геннист бүртгүүлэхюм гэнэ гэсэн мэдээ сонсоод өөрийн эрхгүй омогших Монголоороо бахархах сэтгэл төрж бага насаа хурдан морины нуруун дээр тал нутагаар салхи татуулан хурдалж өнгөрөөсөн тэр сайхан гэрэлт дурсамжууд өөрийн эрхгүй сэтгэлд бууж энэ сайхан арга хэмжээнд оролцох өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэсэн бодол төрж. Энэ гайхамшигтай арга хэмжээг нэг зүйлд мөнхөлж үлдээж ирээдүй хойчдоо мэдүүлэх ёстой гэж тунгаан бодож сэтгэл, зүтгэл, бодол нэгтэй анд нартайгаа зөвлөлдөн Монголын түмэн жилийн түүхийг гадарладаг хүнийхээ хувьд нэгэн дурсгалын тэмдэг бүтээсэн юм.

Энэхүү тэмдэг дээр дэлхийн дээд амжилт Геннист Монгол морь түмэн морьтон (10000) нэг дор жагсаж, 3000 морь нэг зэрэг уралдаж гэсэн хоёр төрлөөр амжилтын эзэн болж байгааг бэлэгдэж тэмдэгийн дээд талд МОНГОЛ МОРИЙГ гэж бичсэн тэмдэгийн доод талд ГЕННИСТ 2013 БҮРТГЭВ гэж бичсэн энэ түүхэн үйл явдал оныг ингэж мөнхлөв. Харин тэмдэгний голд морин толгойтой хас тэмдэг хийсэн нь өтөгийн үед түмэн жилийн өмнө БИД, ХҮН, МӨНХ, ЧИН гэсэн дөрвөн овог аймаг МӨНХТЭНГЭРЭЭС зарлиг авч морины нүүдэлээр нүүж төвдөө цуглан энэ аугаа их улсаа байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ дөрвөн овог аймаг өөр өөрийн төр улсаа байгуулцгаасан юм ХҮН гүрэн ТУЛГУУР ТӨРбайгуулагдсаны 2222 жилийг ойг хотол даяараа тэмдэглэн өнгөрөөж байна. Мөн их нүүдлийн бэлэгдэж үлдсэн баримт бол шатарын хөлөг дээр морь Г гарган нүүж байдаг. Дөрвөн Г нийлж хас үүсгэдэг бөгөөд МӨНХТЭНГЭРИЙН ХҮЧИЙГ геомерт дүрсээр илэрхийлэн зурвал ХАС тэмдэгийг зурдаг. Энэ хас нь үргэлжилсэн хээ болвол мөнх орших үндсийн бэлэгдэл ТҮМЭН ӨЛЗИЙ хээ гэж ЧИНГЭС ХААНААС Ч өмнө ХҮН ГҮРНИЙ ХААН МОДУН ЧИН ГҮНЭЭС ч өмнө Монголчууд шүтэж дээдэлж авч ирсэн байна.

Монголчуудын хийморь лундаа морин дэл дээр сэргэж, ажил төрөл нь санасанаараа бүтдэг гэдгийг энэхүү наадмыг зохион байгуулж оролцсон хүмүүсийн ажил үйлсээс харагдаж байна.

Тийм учир энэхүү дурсгалын тэмдэг БИ МОНГОЛ ХҮН гэж огошидог мориороо бахархадаг хүн болгоны энгэрт гялалзаж явах болтугай

Та бүхэнМӨНХТЭНГЭР ИВЭЭГДЭЖ, ЭХ ДЭЛХИЙД ӨРШӨӨГДӨЖ ЯВАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Гүнээ хүндэтгэсэн : БОДОНГУУД ОВГИЙН ДОНДОГИЙН ТӨМӨРБААТАР

Харилцах утас : 9978 - 5874, 9902 - 4160

СЭТГЭГДЭЛ БИЧИХ