Их хэмжээний үнэт эдлэл хууль бусаар гаргахыг завдлаа

Чингис хаан олон улсын нисэх буудлаар 5,2 кг алт, монетон эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн улсын байцаагчид илрүүлж, сэжигтнийг саатуулжээ. Уг үнэт эдлэл Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ-302 чиглэлийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэнО-гийн гар цүнхэнд байжээ. Дээрх барааны үнийн дүн ойролцоогоор 400 орчим сая төгрөг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ