Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийн гомдлыг хэлэлцэнэ

Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нар Нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Тэдний гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр боллоо. Хуралд илтгэгч шүүгчээр Т.Өсөхбаяр, өмгөөлөгчөөр Ж.Должинсүрэн, Б.Наранцэцэг, С.Жанцан, Б.Энх-Эрдэнэ, Р.Пүрэвлхам, улсын яллагчаар М.Алтанцэцэг нар оролцох юм байна.
Тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон юм.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ