Татварын Ч.Гансүх нарын хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхээс тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буцаасан. Гэвч улсын яллагчийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу хэмээн эсэргүүцэл бичээд байгаа юм.

Уг эсэргүүцлийг үндэслэлтэй өнөөдөрНийслэлийн шүүххэлэлцэхээр болжээ. Хуралд шүүгчээр П.Пүрэвсүрэн, улсын яллагчаар О.Гэрэл, Ш.Баярбилэг, өмгөөлөгчөөр П.Сарантуяа, Ш.Баярбилэг нар оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 166.3, 270.2, 272.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

“Татвар”-ын гэх тодотголтой Ч.Гансүхийн хэрэгт түүний хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа,үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг холбогдон шалгаж байгаа юм.

Б.нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ