5.2 кг алт, монетон эдлэл хилээр гаргахыг завджээ

Энэ сарын 12-нд Буянт-Ухаа дахь гаалийн улсын байцаагчид 5.2 кг алт, монетон эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа. Монгол Улсын иргэн О-г Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 онгоцонд суух үед цүнхнээс нь илрүүлсэн байна.

Тиймээс уг хэргийг зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Дээрх үнийн барааны үнийн дүн ойролцоогоор 400 сая орчим болжээ.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ