Арслан зааны соёо хил давуулахыг оролдов

ОХУ-ын Буриад улсын хилийн удирдах газрын ажилтнууд Монголоос ОХУ-руу гарах гэж байсан машиныг шалгах үеэр 900 грамм жинтэй арслан зааны соёо хилээр нууж, авч гарах гэж байсныг тогтоожээ. Эдгээр соёогманай улсын иргэн ийнхүү гадагш гаргахыг завдсан байна.

Тэрбээр нохойндоо яс авч явна хэмээн худлаа хэлсэн ч мөрдөн байцаалтын явцад эртний ховор эд зүйл цуглуулагч болохоо хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн тэрбээр арслан зааны соёог Орос руу эд өлгийн зүйлс худалдан авдаг хүмүүст аваачиж өгөх гэж байжээ. Тус соёонд шинжилгээ хийлгэх түүх, соёлын үнэт зүйл болохыг нь батлуулах, үнийг нь тогтоолгохоор Эрхүү хот руу илгээсэн байна.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ