Ачаанд даруулж амиа алджээ

Ачиж явсан ачаагаа даруулаагүйн улмаас осол гарч, хүний амь хохирлоо. Тодруулбал, өчигдөр 15.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн таван буудлын орчимд Майти маркийн автомашины жолооч ачиж явсан ачаагаа аюулгүй байдлын шаардлагын түвшинд хүргэж, бэхлээгүйгээс ачаа нь унаж явган зорчигчийг дарж амийг нь хөнөөсөн байна. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна. Энэ мэтчилэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас хүний амь нас хохироох хэрэг гарсаар байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ