Оюутолгойд шаардлага хүргүүллээ

Оюутолгой компанийн далд уурхайг зогсоосноор гүйцэтгэгч "Redpath" компани 1700 гаруй ажилтнаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Иймд дээрх ажилчдын эрх ашгийг хамгаалж, хохироохгүй байх, нөхөн төлбөрийг нь олгохыг шаардаж МҮЭХ-ноос Оюутолгой ХХК, Засгийн газар, Уул уурхайн яаманд мэдэгдэл хүргүүллээ.
Мөн 2000 гаруй ажилчдад түр чөлөө олгосон шалтгаан, ажилтнуудыг эргүүлэн авах хугацаа, ажлын байрны баталгааны талаарх мэдээллийг ойрын хугацаанд МҮЭ-ийн холбоонд албан тоотоор ирүүлэхийг шаардсан байна. Хэрэв тодорхойгүй гэрээний улмаас эдгээр ажилчид хохирох байдал үүсвэл МҮЭ-ийн холбооноос шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно" гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ