Согтуу жолооч нарыг хоёр жил шоронд хорино

Оросын улсын думийн депутатууд согтуугаар жолоо барьсан жолооч нарыгхоёр жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэхийг санал болгожээ.

Парламентын гишүүдсогтуугаар юмуу мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин барьж байгаад, дахин саатуулагдсан жолоочид эрүүгийн харицлага хүлээлгэх зохих хууль тогтоомжид засвар оруулах бодолтой байна.

“Засварыг бид энэ он дуусахаас наана гүйцээн боловсруулж, өргөн барьж, улмаар батлуулна хэмээн найдаж байгаа. Үүний дараа зөрчил гаргасан жолоочидхорих,албадан ажил хийлгэх, торгуульногдуулж болох юм.

Энэ ньхоёр жил хүртэл хугацаагаар хорих буюумөн эрүүгийн шийтгэл болох албадан ажил хийлгэх зохих хугацааны тухай ярьж байна” гэж улсын думын депутат, жолооч нарын “Чөлөөт сонголт” хөдөлгөөний тэргүүн Вячеслав Лысаков мэдээлжээ.

Шүүгчдэдшийтгэлийн хэлбэрийг сонгох боломж олгохын тулд шийтгэлийн хүрээ нэлээд өргөн байх болно гэж гэж тэр баснэмж хэлсэн байна.

Согтуугаар машин барьсан жолооч нарын эрхийг есдүгээр сарын 1-нээсгурван жил хүртэл хугацаагаар хасах юм.Гэвч шүүх л ингэж хасах эрхтэй.

Хамгийн ноцтой зөрчил гаргасан байлаа ч, цагдаа нар эрхийг хасахгүй.Үүнтэй холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл цаашидхэрэггүй болно. Шинэ дүрмээр жолоочшүүхийн тогтоол хүчинтэй болсноос хойш гурван хоногт багтаан үнэмлэхээөгөх ёстой болно.

Тухайлбал, жолооны үнэмлэхээ өгөөгүйбол, 30 мянган рублиэр (150 мянга орчим төгрөг – ред.,) торгож, эсвэл 15 хүртэл хугацаагаар баривчилж, үгүй бол 100-200 цаг хүртэл хугацаагаар нийгмийн тустай ажил хийлгэх шийтгэл хүлээж мэднэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ