Хотын дарга иргэдтэй уулзана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзана.
Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгөх юм байна.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан тухай “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийнүндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийхюм байна.

Нийслэлийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт маргааш “UB palace”-ийн Их танхимд 10:00 цагт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ