Хуульчдын холбоог байгуулна

Хуульчдын анхдугаар их хурлаараа хуульчдын холбоог байгуулахаар тогтжээ. Хурал ирэх сарын 5-нд болох бөгөөдхолбооны болон хуульчийн мэргэжлийн дүрэм батлахаас гадна холбооны гишүүдийнхээ татварын хэмжээг тогтоон , ерөнхийлөгчөө сонгох аж. Тус их хуралд 500 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд таван төлөөлөгч тутмын хоёр нь өмгөөлөгч, нэг нь шүүгч, прокурор байх бол бусад нь бусад хуульчдын төлөөлөл байх юм байна. Эдгээр төлөөлөгчдийг сонгох сонгуулийг цахим хэлбэрээр буюу интернэтээр явуулахаар шийдвэрлэжээ.Өөрөөр хэлбэл төлөөлөгчид нэр дэвших, санал өгөх бүх ажиллагаа хуульчдын нэгдсэн мэдээллийн санд байрлах санал хураалтын цахим системээр дамжуулан явагдах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ