"Bold unplugged night" тоглолт өнөөдөр болно

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд цомгийн баяраа "Bold unplugged night" нэртэйгээр өнөөдөр “Blue sky tower”-ын “Vegas “ клубт хийнэ. 11 дэх “R&B Pop” нэртэй цомгийн баярын тасалбар 30 мянган төгрөг. Тус тоглолтод манай шилдэг хөгжимчид болон "Камертон 2” шоуны ялагч залуус оролцох болжээ.
Д.Болдын шинэ цомогт дуучин Хулантай хамтран дуулсан "Би дурламаар байна" нэртэй дуу багтжээ. Энэ дууны клипний зураг авалт аль хэдийн эхэлсэн, удахгүй үзэгчидэд хүрэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ