Хүчингийн хэрэгтнүүдийн хэргийг прокурорт буцаалаа

Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн Б.Мөнхжаргал, Ц.Бат-Өлзий, Д.Алтай нар гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, прокурорт буцаалаа.
Учир нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг дахин нягтлах ёстой гэж үзсэн байна.
Тодруулбал, хэрэгт хяналт тавьсан прокурор яллах дүгнэлт үйлдсэнээр өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.4, 126.2.6, 181.2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оноосон юм.
Хуралд илтгэгч шүүгчээр Т.Өсөхбаяр, өмгөөлөгчөөр Ж.Должинсүрэн, Б.Наранцэцэг, С.Жанцан, Б.Энх-Эрдэнэ, Р.Пүрэвлхам, улсын яллагчаар М.Алтанцэцэг нар оролцжээ.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ